Форексийн зах зээл

Форекс гэж сїїлийн їед хїн бїхэн нь л ярьж сонирхох боллоо. Иймээс Форексийн зах зээлийн талаар бага боловч мэдээлэл хїргэхээр шийдлээ.
Форексийн талаар мэдээллүүдийг агуулсан маш олон веб сайт, блогууд ажилладаг юм байна. Доорхи хаяг руу орж дэлгэрэнгvй мэдээлэл аваарай.

http://ambaga.blogspot.com/2009/07/blog-post_16.html
http://mognolianforexcemter.blog.banjig.net/
http://mongolianforexcenter.miniih.com/
http://forexmn2009.blog.mn/
http://mongolianforexcenter.blog.gogo.mn/
www.mongolia-finance.mn/
www.fxmn.biz/
http://dayarmongol.com/
http://johnyfx.ucoz.net/
www.e-pada.com/
www.onlinebusinessclub.net/
http://forexgateway.blog.banjig.net/
www.forexclub.mn/
http://eforex.mn/
http://forexmn.com/

Форексийн зах зээл дээр худалдаа хийх үнэхээр тэвчээр шаардсан бизнес бөгөөд маш өргөн хүрээтэй том зах зээл юм. Форексийн зах зээл дээр өдөр тутам олон триллион ам доллар эргэлддэг ба санхүүгийн шинжилгээний төвүүд энэ тоо цаашид ч гэсэн өснө гэж хэлж байна. Зах зээлийн хэмжээнд худалдаа хийх олон боломжтой бөгөөд заримдаа та зах зээлийн хөдөлгөөнийг ч харж чадахгүй байх бөгөөд учир нь та гол хөдөлгөөнөөс хоцорсон байдаг. Үүнийг зүйрлэвэл Хаббл дуранг сансарт байрлуулахтай ижил юм.Технологи болон стратеги сайжирсан ч гэсэн та хамгийн сайныг нь ашиглахад нийт зах зээлийн 11%-ийг л харж чадна. Форекс арилжааны өөр нэг зүйл нь зах зээлийн өгөгдлийг нарийн ялган авч үзэх хэрэгтэй ба учир нь энэ зах зээл дээр оролцоход үнэ болон индексүүд байнга өөрчлөгдөж байдаг. Учир нь дэлхий нийтээр болж байгаа үйл явдал бүхэн үнийг дээш доош нь хөдөлгөдөг ба хэрэв та зах зээлийн зөв талд нь гарч чадвал жижиг чиглэлээс ч гэсэн ашиг олж чадна.

Форекс арилжааны бас нэг чухал зүйл нь энэ зах зээл дээр туршлага хамаардаггүй бөгөөд учир нь дэлхий даяар бүх л төрлийн худалдаачид арилжаа хийж байдаг. Форекс зах зээл нь маш уян хатан бөгөөд олон арилжааны төвүүд газар сайгүй ажилладаг ба дэлхийн нэг бүсээс нөгөө бүсэд шилжин 24 цагаар ажиллаж интернэтээр арилжаа хийдэг. Хөрөнгө оруулагчид, мэргэжилийн хүмүүс ба жирийн иргэд интенэтээр арилжаа хийдэг ба эдгээр хүмүүсийг тоолж баршгүй юм.

Үүнээс үзвэл та дэлхийн хаанаас ч гэсэн арилжаа хийх боломжтой ба танд зөвхөн интернэттэй компьютер л байхад шууд зах зээлтэй холбогдох болно. Форекс зах зээлд хөрөнгө оруулах гэж байгаа бол танд сануулахад суурь шинжилгээг сайн хийх хэрэгтэй бөгөөд үүнд дэлхий дээр болж байгаа санхүүгийн болон улс төрийн үйл явдлуудыг сайн судлах хэрэгтэй. Мэдээнүүдийг судлахын ач холбогдол нь тухайн мэдээ нь зах зээлд оролцогчидод сэтгэл зүйн үүднээс ихээр нөлөөлдөг. Зах зээл дээр арилжаа хийхийн тулд маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бас танд хэрэгтэй нэг мэдрэмж нь зах зээлийн байдал болон дэлхий дээр болж буй үйл явдлуудыг харж үүнийг засгийн газар, валютын ханш ба худалдаачдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолох хэрэгтэй.

Хувь хүний эд баялаг нь бүх цаг үеийн туршид бага хэмжээнд байдаг боловч улс төр болон санхүүгийн зах зээлд жижиг хөдөлгөөн ороход л валютын ханшид нөлөөлж байдаг. Та Европ, АНУ ба Азид болж буй валютын уналт өсөлт болон инфляцаас өөрийгөө байнга хамгаалж байх ёстой. Зах зээлийг мэдэрч байж энэ зах зээлд өөрийн баялагтай болох ба ашиг олох боломжтой.

Валютын зах зээлийн сайн худалдаачид нь дээр хэлсэнчлэн суурь шинжилгээг оновчтой хийдэг хүмүүс байдаг. Форекс арилжаанд хөрөнгө оруулсан бол байнга татвар төлдөггүй. Хэрэв та тактикаа зөв сонгож зах зээлийн зөв талд нь гарч чадвал сар тутам ашиг авч өөрийн баялагаа бүтээх боломжтой.

Форекс зах зээл нь таамаглашгүй юм. Үүнд зах зээлд оролцогчидын тоо болон тэдний сэтгэл зүй, эдийн засаг болон улс төрийн бүхий л хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Техник болон суурь шинжилгээг оновчтой хийсэнээр та зөв шийдвэр гаргаж чадна. Хамгийн чухал нь зөв шийдвэр гаргаж оновчтой цагт арилжаанд орохыг сануулж байдаг. Суурь шинжилгээг оновчтой хийхийн тулд сонин, зурагтын мэдээг байнга үзэж мэдлэгээ арвижуулж байх хэрэгтэй.

0 Responses to “Форексийн зах зээл”:

Leave a comment