"Google Adsense"-ийн хамгийн их орлоготой 5 хүн

"Саяхан Google -ийг ашиглаж мөнгө олох арга" гэсэн ном авч уншиж үзлээ яг хүсэж байсан зүйлээ мэдэж авч чадсангүй adsense гэхээсээ илүү хэдэн хүний ярилцлага маягтай хүүрнэж бичсэн тийм ч сайн ном биш бололтой. Номын эхний нүүрэнд "Google Adsense"-ийн хамгийн их орлоготой 5 хүн байх юм 2006, 2007 оны судалгаа бололтой хэн нэгэнд нь хэрэг болж магад гэж бодоод блогтоо оруулчихлаа.


1. Маркус Фринд
Тэрбээр www.PlentyOfFish.com сайтын эзэн бөгөөд сарын 300.000 долларын орлоготой. Канадын Ванкювер хотод оршин суугч юм. Түүний сайт нь хүмүүсийг танилцахад зуучилдаг бөгөөд тэр вэб сайтаа гэрээсээ удирддаг. Түүний сайтыг сар бүр 500 -гаад сая хүн сонирхдог бөгөөд түүний Adsense-ийн өдрийн орлого нь 10.000 доллар хүрдэг юм.

2. Кевин Роуз
http://www.digg.com/ -ийн эзэн, сарын орлого нь 250.000 доллар Лас Вегаст төрсөн, номын худалдааны сайтын үндэслэгч. Түүний бичсэн: "Энэ тоглоом хэрхэн надад 18 сарын дотор 60 сая доллар оруулсан бэ" гэх нийтлэл нь 2006 оны наймдугаар сарын бизнесийн долоо хоног сэтгүүлд нийтлэгдэж байсан. Сар бүр тэрбээр Google -ээс 250.000 долларын чек авдаг.

3. Жерими Шоемэйкр
http://www.shoemoney.com/ сайтынхаа ачаар тэрбээр сард 140.000 доллар олдог. Тэрбээр хайлтын системийн маркетр. SEO болон PPC зар сурталчилгаа эрхлэгч. Түүний сайтаас хүмүүс маш их зүйлийг суралцдаг.

4. Жэйсон Калаканис
http://www.weblog.com/ сайтын эзэн. Сарын орлого нь 120.000 доллар. Тэрээр 1970 онд НьюИорк -д төрсөн. Тэрбээр зар сурталчилгаан дээр тулгуурласан 50 гаруй блогтой. Түүний блог нь өдөрт 4000 доллар олдог.

5. Дэвид Майлс болон Като Леонардо
http://www.freeweblayouts.com/. Сарын орлого нь 100.000 доллар. Энэхүү сайт нь MySpace -ийн хэрэглэгчдэд үнэгүй Layout болон график санал болгодог юм.

0 Responses to “"Google Adsense"-ийн хамгийн их орлоготой 5 хүн”:

Leave a comment