Google adsense -ыг ашиглан сая сая интернет хэрэглэгчид дэлхийн хаана ч байсан ялгаагүйгээр орлого олж байна.
Интэрнетээс мєнгє олох олон арга байдаг гэж та сонсож байсан уу? би танд Google adsense -ыг ашиглан орлого олох аргыг нь танилцуулъя.1. Юуны өмнө та http://adsense.google.com/ хаягаар орон бүртгүүлнэ.
2. Тэгээд вэбээ танилцуулаад нэг форм бөглөнө. Сүүлийн үед Монгол хэл дээрх вэбийг авч хэлэлцэхгүй болсон тал ажиглагдаад байгаа шүү. Тиймээс эхлээд нэг англи эсвэл тэнд зөвшөөрөгдөх хэл дээрх мэдээлэл бүхий вэб бүртгүүлээд эрхээ нээлгэчихвэл зүгээр. Дараа нь нэг эрх авчихсан байхад өөр вэбүүд дээр тавихад асуудалгүй.
Энд Овог нэр, Улс-аа яг зөв бичих ёстой. Улсаар чинь шуудан ирэх ёстой учир дараа солигдоно гэж байхгүй. Овог нэр чинь чекэн дээр байх учир албан ёсны нэр байх ёстой. Иргэний үнэмлэхээр чинь тулгаж банк чекийг чинь авах учираас шүү дээ.
Бусад хэсэг нь ерөнхийдөө зүгээр бөглөөд нэг тогтсон хаягтай болчихсон байхад дараа нь солиж болно.
3. За тэгээд эрхээ авчихаад зааврын дагуу өөрийн вэбийн хүн их ордог хэсгүүдэд сурталчилгаа харуулах кодыг нь хуулж тавина.
4. Тэгээд таны вэб дээрх сурталчилгаа хир их харагдсан, түүн дээр хир их хүн дарснаас хамаараад Google-ээр сурталчилгаа явуулж буй компаниудын Google-д төлөх мөнгөний тодорхой хувийг та авах боломжтой болно. Яг хэдэн хувь гэдэг нь тодорхой биш, тэгэхдээ хүмүүсийн ярихаар 20:80-р хуваадаг гээд байгаа.
5. Цуглуулсан мөнгө чинь 50$ гарвал шуудангийн чинь хаягийг баталгаажуулсан код бүхий захидал ирнэ. Тэр кодыг оруулж өгсөнөөр adsense чинь баталгаажиж мөнгийг чинь өгөх боломжтой болно. Ингээд цуглуулсан мөнгө тань сарын эцэс гэхэд 100$ хүрэнгүүт Google энэ мөнгийг танд илгээнэ. Тэгэхдээ илгээхээс өмнө таны хаягийг баталгаажуулж танд энгийн шуудангаар тусгай код ирдэг. Энэ кодыг оруулснаар та мөнгө авах боломжтой болно. Хэрвээ бүртгэл дэх хаягаа сольвол энэ үйлдэл дахин давтагдана. Хэрвээ та Монгол дахь хаяг өгсөн бол нэг их олон солих гээд хэрэггүй л болов уу. Учир нь энгийн шуудан энд иртлээ хир уддаг билээ.
6. За одоо та мөнгөө авах хаягаа баталгаажуулсан бол төлбөрийн чекээ хэрхэн хүлээж авах тохиргоогоо хийнэ. Энгийн шуудангаар эсвэл түргэн буухиа шуудангаар авч болно. Миний хувьд Монгол дахь хаягаараа DHL-ээр хүлээн авдаг. Энэ нь 7 орчим хоногийн дараа ирдэг бөгөөд, замын зардал гэж 28$ суутгаж авдаг юм.
7. Чек нь New York дахь CitiBank-наас мөнгөө гаргуулж авах ёстой байдаг. Би эхлээд яаж мөнгөө авнаа гэж их сандарсан. Тэгтэл азаар Монголд ХХБанк ийм үйлчилгээ хийдэг юм байна лээ. ХХБанк-д чекээ өгснөөс хойш 45 хоногийн дараа та мөнгөө ХХБанкнаас авах боломжтой болох бөгөөд 1%-ийн шимтгэл тооцогддог.
Чекийг томруулж хараарай.
0 Responses to “Google adsense -ыг ашиглан сая сая интернет хэрэглэгчид дэлхийн хаана ч байсан ялгаагүйгээр орлого олж байна.”: